Нэвт :Сайн
байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчидоо. ярилцлагын
нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн
ярилцах сэдэв маань “Оюутнуудын сурлага түүнд
нөлөөлөх хүчин зүйлс”
Нэвт:
Ярилцах хүсэлтийг маань хүлээн зөвшөөрсөнд баярлалаа.
ЕБСургуулиа төгсөж байгаа хүүхдүүд удахгүй
ЭЕШ өгч өөрийнхөө орох хүсэлтэй их дээд сургуульд ордогоо. Анхнаасаа хүүхдүүд маань сонголтоо ер нь яаж
хийж байна вэ?
Зочин: Мэдээж
сонголт бол хамгийн чухал. Хүүхэд болгон
хуссэн сургуульдаа орж чадахгүй. Үүнд
бол маш
олон төрлийн шалтгаан байгаа юм лдаа. ЭЕШалгалтын оноо нь хангалтгүй,
төлбөр төлөх боломжгүйн улмаас бага төлбөртэй сургууль сонгох, бас үүнээсээ
болоод огт сургуульд сурахгүй байх,
хүссэн сургууль ангиа авч чадаагүй тохиолдолд огт өөр мэргэжил, анги,
сургуульд орох гэх мэт. Гэхдээ бол гол асуудал нь хүссэн сургуульдаа хүсссэн ангидаа орж чадах
уу үгүй юу гэдэг нь хувь хүний хичээл зүтгэл, хүчин чартайлтын л асуудал. Ихэнх
тохиолдолд тэгээд ийм асуудал тулгарч байна. нөгөө талаар төлбөр мөнгөний
асуудлаар бас энэ сонголт маань өөрчлөгдөж байгаа юм. ЕБС-н төгсөгчид хараахан бие хүн болж сайн төлөвшөөгүй, бие
даан шийдвэр гаргах насандаа хүрээгүй
байдаг учраас гэр бүл, хамааан, танилын хүмүүсийн зөвлөсөнөөр сонголтоо
хийдэг жишээний.
Нэвт: Тэгэхээр
хүссэн сургуульдаа орж чадаагүй хүүхдүүд
ер нь ихэнх хувийг эзэлдэг байх нь ээ.
Зочин: тийм гэж хэлэхэд нэлээд эргэлзээтэй байна. яг тэд
гэсэн тоо баримт одоохондоо бас тодорхойгүй байгаа учраас.
Нэвт: Тэгвэл та мэргэжлээ сонгохдоо хэрхэн сонгож байсан
бэ?
Зочин: Би ч бас олон хүүхдүүдийн л адил танил
хүмүүсийнхаа зөвлөсөнөөр хүний нөөцийн менежер мэргэжлийг сонгосон. Тухайн үед
мөн би ч их дээд сургуулиудын талаар
тодорхой хангалттай мэдлэггүй байсан.
Нэвт: сонгосон мэргэжилдээ та сэтгэл хангалуун
байдаг уу?
Зочин: хэдий би өөрийнхөө хүсэл сонирхолоор аваагүй ч
гэсэн энэ мэргэжилдээ дуртай, сурах тусам илүү их хичээх хүсэл төрдөг. Хүн мэргэжилээрээ
өвчилж мэргэжилдээ дурлаж байж л сайн сурах эх үндэс тавигдана.
Нэвт: Мэдээж. Таны бодлоор сурлагын түвшин тааруу
суралцдаг оюутнуудын талаар юу гэж
боддог вэ?
Зочин: сайн оюутнууд зөндөөн л байдаг. Гэхдээ ЕБСургуулийн
суурь үүнд маш чухал. Аль хэр их зүйл сурч мэдсэн гэдэг нь их сургуульд ороход
мөн ороод бие даан суралцах чадвар аль хэр вэ, гэх мэт олон зүйл дээр ажиглагддаг. Хамгийн гол
асуудал нь сургууль мэргэжилээ өөрийнхөө хүсч дурлаж байгаа тэр л мэргэжлээрээ
сурах нь хичээл сурлагадаа амжилттай явах суурь болдог. Мөн дараагийн нэг чухал зүйл бол өөрийн
хичээл зүтгэл, ухамсар, тэвчээр хатуужил, авьяас билэг гэж бодож байна.
Нэвт: төгсөөд мэргэжлээрээ ажиллах оюутан залуус
цөөрөөд байгаа нь ажиглагддаг. Энэ тал дээрх таны бодол?
Зочин: энэ асуудал мөн л дээрх асуудлуудтай
холбоотой, мөн төгсөөд ажлын байр олдох эсэхээс шалтгаалж байгаа болохоор улсын
эдийн засаг, аж ахуй, боловсрол зэрэг асуудлуудтай холбоотой болоод
ирэхээр эргээд бидний яриад байгаа
боловсролын чанартай холбоотой болж таараад байгаа юм.
Нэвт: чанартай боловсрол л бидний гарах гарч болж
таарах нь ээ?
Зочин: тэгэлгүй яахав. Гэхдээ энэ нь бас миний л
бодол.
Нэвт: ярилцах хүсэлтийг маань зөвшөөрч бага ч гэсэн цаг зав гаргасанд баярлалаа.
Эрхэм сонсогчидоо бид ШУТИС-БУХИСургуулийн 3-р дамжааны
оюутан Б.Лхамсүрэнтэй ярилцлаа.
No comments:
Post a Comment