Tuesday, May 5, 2015

Уушигны стресс



Нэвт:Улаанбаатарчууд жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сар утаанд “дарлуулж” амьдарсаар олон өвлийг үдэж байна.
Жил жилийн өвөл  утаа буурах болов уу, төр засаг юу хийх  бол гэсэн хүлээлт, урин цаг ирэхээр аяндаа мартагддаг.  Утаанаас  уушиг зүрхээ хамгаалах  аргад суралцах нь чухал   болоод  байна.   Нийслэлд 189 мянган айл гэр хороололд амьдарч байна мөн гэр хороололд жилд 10000 оршин суугч шилжин ирдэг гэх статистик мэдээлэл бий.  Тэгэхээр оршин суугч нэмэгдэхийн хэрээр утаа нэмэгдэж байна гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд агаар бохирдуулж байгаа их үүсвэрийн хэмжээг авч үзвэл гэр хороолол болон нам даралтын халаалтын зуухнаас үүдэлтэй бохирдол 80 хувийг эзэлдэг. Хотын гудамжаар тэр дундаа гэр хороололд алхах хүмүүсийн хоолой хорсож ханиалган, нүд арган нулимс гарч, хувцаснаас утаа үнэртдэг.  
Өвлийн цагт өсөлтгүй жирэмслэлт ихэсч байна.  Энэ нь 100% утаанаас болоогүй ч мэдээж сөргөөр нөлөөлж байдаг.  Жирэмсэн эхчүүд хүчил төрөгчийн коктейль уухаар эмнэлгийг зорж ирэх нь олширсоор байна. Энэ мэт утааны сөрөг үр дагавар нэмэгдсээр байна.

Нэвт:  2014-2015 онд Цэвэр агаарын сангаас 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон.Өнөөдөр  урин цаг ирээд утааг багасгах тухай умартаж болохгүй. Утааг багасгах зорилготой ажиллаж байгаа Цэвэр агаар сангийхнаас бид урин боллоо утаа байхгүй юм чинь гээд нүдээ салгаж болохгүй. Урьдаас төлөвлөж дараагийн өвөл утаагаа багасгасан байх нь Улаанбаатарчууд бидэнд л хэрэгтэй. Утаа гэх энэ асуудлыг урин зуны цагт ч хэлэлцэж урьдчилсан арга хэмжээнүүдийг авч байх нь  их хотын иргэн бүрт хамаатай. 

No comments:

Post a Comment