Tuesday, May 12, 2015
Дүнжингарав 2015 наадамд сэтгэл дундуур наадамчид цөөнгүй байлаа
Дүнжингарав наадам жил бүр уламлал болгон зохион байгуулагдсаар жил ирэх тусам өтгөн, өргөн болсоор байгаа билээ. Уяач, хурдан морь сонирхогчдийн хүлээлт болсон энэ наадам энэ жил тийм ч сайн зохион байгуулалттай болж чадсангүй гэж зарим уяач наадамчид сэтгэл дундуур байлаа. Дүнжингарав 2015 уралдааныг зохион байгуулах комисс эрлийз морьдыг тусад нь ялгаж уралдуулсан. Гэвч тоон дунд үсэг цохиж явна гэгчээр монгол соёолон насны морьдын дунд эрлийз адуу уралдаж бүр түрүүг нь авсан. Эрлийз адууг ялгаж уралдуулах зарчимтай ажилласан наадмын зохион байгуулагч комиссынхон яаж ажилаа хийснийг наадамчид шүүмжлэн сэтгэл дундуур наадам өндөрлөсөн юм. Соёолон насны уралдаанд эрлийз адууг ялгаж байхад нь ямар нэг лобби гарсан гэдэг нь тодорхой юм. Үүнийг эсэргүүцсэн уяач Э.Нямхүү, Дундговь аймгийн Өлзийт сумын уяачдын холбооны тэргүүн Б.Гасран нар ММСУХолбоонд гаргасан шийдвэрээ дахин харж эрлийз адууг хасч, зохих ёсны дагуу шийдвэр гаргана уу гэсэн өргөдөл гаргасаны дагуу хүсэлтийг хүлэн авч гардуулсан шагналаа эргүүлэн татаж эрлийз морьдын дараа орсон монгол морьдын уяачдад шагналыг эргүүлэн ологоно гэсэн боловч одоог хүртэл зохих шийдвэрт хүрээгүй байна.
Labels:
мэдээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment