/радио жүжиг/
Нэвт: Сонсогч та бүхэн “Үнэгүй медаль” радио жүжигийг хүлээн авч сонсоно уу.
Нэвт: Анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор болсон юм.
Дөнгөж 6-р ангийн хүүхдүүд. Спорт заалны гадаа олон хүүхдүүд биеийн тамирын
хослолтой, спорт цүнх үүрчихсэн хоорондоо юм ярин инээлдэнэ.
Шум
Хулан:/Бодно/ яанаа би ер нь энд яах
гэж ирэв ээ. Бөмбөг ч барьж чадахгүй юм байж. Яанаа энэ тамирын хослолтой том
том хүүхдүүд ч сайн тоголдог хүүхдүүд байхдаа. Бид нарын үеийн хүүхдүүд ерөөсөө
харагдахгүй юм. Бид нар л хамгийн жоохон нь юм байна. Би яах гэж энэ тэмцээнд
орьё гэж Сараад зөвшөөрвөө. Одоо болилоо гэвэл юу гэх бол? гээд Сараа би ерөөсөө харилаа тоглож чадахгүй
юм чинь энд байгаад ч яах юм?
Сараа: захирангуйгаар тийм юм
байхгүй ээ. Чи явчихвал манай багаас хүн дутчихна шүү дээ. Анхнаасаа чи тэгвэл
яах гэж зөвшөөрсөн юм. Бид нар тэгээд дутуу хүнтэй яаж тоглох болж байна уу?
Хулан: би тэгээд сайн тоглож чадахгүй гэж чамд хэлсэн шдээ
гэхэд нөгөө хэд маань Хулаан чи ингэж болохгүй ээ хожигдох ч байсан яадаг юм
ороод л үзье лдаа гэлээ
Хулан: за за гэхдээ би сайн тоглож
чадахгүй шүү гээд байраа олж чадахгүй
байсан хулан сандал дээр суулаа.
Багуудыг зоонд хуваагаад тоглолтууд
ч эхэллээ. Тэмцээн эхлээд нэлээд ч удлаа. Нэлээн хэдэн ч баг тоголчихлоо. Гэтэл
Хулангийн баг тоглоочгүй байлаа. Учрыг нь ч ойлгохгүй дүрмээ ч сайн мэдэхгүй
Хулан сараагаас асууна.
/Шум /
Хулан: Сараа манай баг хэзээ тоглох
юм бэ?
Сараа: одооо арай болоогүй ээ.
Хулан: Хэрвээ болоогүй бол би харьчихаал ирэе
Сараа: үгүйээ үгүй. Гэнэт тоглох
болвол чи байхгүй манай баг яах юм?
Хулан: за за гээд сандал дээрээ суув. Шүгэл дуугарч тоглолт
үргэлжилсээр л. Хулан за талбай дээр гараад багийхныгаа л доош нь чангаачихгүй
юмсан гэж бодсоор тоглолтыг ажиглаж дүрэм мэдэх гэж оролодоно. Бас л хэдэн тоглолтын дараа
Хулан: Сараа Сараа манай багийхан
хэзээ тоглох юм бэ?
Сараа: арай болоогүй ээ
/Шум /
Хулан: бодно. Шал дэмий ирж. Эсгий
хийх газар нохой хэрэггүй гэгчээр би юугаа хийж сагсан бөмбөгийн тэмцээнд орно
гэж бодовоо. Хэзээ тоглох юм болоо гэж бодож суутал сараа шүүгчийн ширээрүү гүйгээд
явчихлаа. Би ажиглавал Сараа наашаа баяртай царайтай гүйж ирнэ.
Хулан: Юу болсон бэ. Манай баг
тоглоно гэнэ үү
Сараа: толгой сэгсрээд. Манай баг 2 удаа гоц
мөргөчихлөө
Нэвт: хулан гайхсан шинжтэй. Юу
болоод байгаагч сайн ойлгохгүй байлаа. Өдрийн хагас сандал дээр суун тоглолт
үзээд сонирхолтой санагдаагүй бололтой Хулан сандал дээрээ унтчихлаа. Сэрээд
Хулан Сараагаас асууна.
Хулан: манай баг тоглох болоогүй д
байна уу?
Сараа: инээгээд одоо дөхөж байгаа.
Манай баг 3н удаа гоц мөргөчихлөө.
Хулан: /бодно/ за ашгүй дээ. Худлаа үнэн талбай дээр гарчихаал гэртэй
харих минь
/Шум/
Нэвт: Удалгүй Хулангийн багийг
зарлаж талбай дээр гарч тоглох цаг боллоо.
Сараа: заа хүн хүнээ сайн аваарай,
ерөөсөө ч холдож болохгүй шүү. Миний захисан зүйлүүдийг мартав гээд талбай дээр гарлаа.
Нэвт: Хулан тоглолтын талбай дээр гараад багаа доош
нь татаагүй ч нэмэр болж чадсангүй. 12:0-н харьцаатай хожигдлоо. Бүгд аахилж уухилсан хүмүүс өөрсдөөсөө
хавьгүй том эгч нартай тоглоод тэр биз. Тэмцээн ч дууслаа. Хулан тэмцээн дуусахыг
хүлээж хүлээж хувцсаа өмсөөд явах гэж байтал багийнх нэг
Гишүүн: ирээд хайчих нь вэ хувцсаа
өмс очиж шагналаа авая
Хулан: Юун шагнал
Багийнх нь гишүүн охин: манай баг 3р
байранд орсоон явая гэв
Нэвт: Хулан гайхсан байдалтай заалруу өнгийж харвал заалны
голд баг тамирчид жагсаж зогсоод медалаа зүүж байлаа. Тэр нэг их баярласангүй . Хулан багийнхныхаа
ард очиж зогстол хүзүүнд нь хүрэл медал зүүж орхив. Ингээд Хулан гэртээ харих
замдаа бодно гавьяа байгуулаагүй байж
медаль зүүх нь ч дээ гээд гэрт орохдоо хүзүүн дэх медалаа аваад
халаасандаа хийгээд орлоо.
No comments:
Post a Comment