/РАДИО ЗОХИОМЖ/
Эрхэм сонсогч та бүхэндээ “Гэгээ”
радио зохиомжийг сонордуулъя.
Өглөөний нар гэгээ татуулан өрөөг
гэрэлтүүлнэ. Саруул нүдээ нээмэгц нөхрийх нь инээмсэглэсэн царай өөрийг нь
ширтэнэ. Аз жаргалтай хосууд амьдралаа эхлээд удаагүй болохоор өрөөг дүүргэх үр
хүүхэдтэй болж хараахан амжаагүй. Хэдий тийм ч хосууд хэнээс ч юугаар ч
дутхааргүй аз жаргалтай байлаа. Хэн хэндээ
үнэхээр их хайртай. Хайраар гэрэлтсэн амьдрал байлаа.
Эртлэн боссон Саруул нөхрийнхөө идэх
дуртай хоолыг нь хийнэ. /шума/ Амгалан
багадаа ээжийнхээ хийж өгдөг байсан ногоотой
шөлийг эхнэрээрээ хийлгүүлж идэх дуртай. Саруул ээжээс нь ч дутхааргүй сайн хоол хийдэг. Амгалан өглөө бүр эхнэрээ үнсэн чи минь
үзэсгэлэнтэй гэж хэлдэг байлаа. Нөхрийнх
нь өмсдөг цамцнууд бүгд цагаан. Саруул хамгийн сайн халамжтай эхнэр. Нөхөр
Амгалангийн ажлынх нь газрынхан түүнийг ч мэднэ. /шума/ гэрээсээ
хамт ажилдаа гаран 2 тийшээ салдаг байв.
Нэг л өглөө бүх юм өөрчлөгдсөн юм.. Саруул ажилдаа явж байлаа. /шума/ Зам гарах
гээд ногоон гэрэл асахыг хүлээн зогсож байв. Ногоон гэрэл асдагаараа асаж зам
гараад замын голд очтол гэнэт Саруулын
нүд харанхуйлаад явчихлаа. Юу болоод байгааг нэг л ойлгохгүй ухаан нь балартсан
Саруул эмнэлэгт сэрнэ. Эмч сэрмэгц л Саруулд оношны талаар ярьж эхллээ.
Эмч: Саруулаа намайг харж байна уу? Чамаас шинжилгээ авсан. Удахгүй хариу нь
гарна.
Саруул: би сайн харахгүй байнаа. Нүд
бүрэлзээд байна.
Хаалга тогшиж орж ирсэн сувилагч
эмчид хэдэн бичиг өгөнгөө эмчийн чихэнд юм шивнээд гарлаа.
Эмч: саруулаа чиний шинжилгээний
хариу гарсан байна. Чи удахгүй одоогийнхоосоо ч муу хардаг болно. Өөрөөр хэлбэл
хараагүй болно гэсэн үг гэхэд Саруулын зүрх зогсох шиг л болоод юу ч хэлж
чадсангүй. Өрөөнөөс гарахдаа замдаа таарсан сандал өлгүүрийг тэмтчин онхичуулан
гарлаа.
Юу болоод байгааг ойлгож ядсан
Саруул цурхиран уйлж өөртөө нь тохиолдсон энэ зовлонг үгүйсгэн уйлсаар л сууна.
Эмнэлгийн хашаанд уйлж суугаа
эхнэрээ харсан Амгалан бүхнийг мэдэж байгаа ч эхнэрийнхээ сэтгэлийг бодон
өөрийг нь хараагүй болно гэдгийг намайг мэдвэл бүр ч их хэцүү санагдах байх мөн өөрийг
нь энэ талаар өөрт нь хэлэх хүртэл
хүлээхээр шийдлээ.
Амгалан: яагаад ийм зүйл, яасан гэж
бидэнд тохиолдож байгаа юм бээ гэж амаа даран чимээ гаргахгүйг хичээн сэтгэлээ
барьсаар. Амгалан Саруул 2 гэртээ ирээд хэн
нь ч хэнтэйгээ юу ч дугарсангүй.
Саруул: яагаад, яагаад яагаад гэж
ахин дахин асуун дотроо уйлсаар л
Удахгүй тэдний харилцаа урьдынх
шигээ байхаа болилоо. Саруул өглөө босоод нөхрийнхөө царайг харахгүй тэмтчин
босч хоолоо хийнэ./шума/
Нөхөр нь туслах гэхэд нь Саруул зөвшөөрөхгүй. Саруул хараагүй болж
байгаадаа уурлан бухимдсаар хосуудын харилцаа хөндийрсөөр л байв.
Гэрийнхээ ч ажлыг хийж чадахгүйдээ
бухимдсан Саруулыг хараад туслах гэхэд нь Саруул намайг тайван орхи би зүгээр холд
гэх мэтээр аашилдаг болов.
Саруул: Амгалангийн ажилынх нь
хүмүүс эхнэр нь түүнийг халамжлахаа больсон гэх байхдаа гэж санаа зовно. Ийм
байдлаар үргэлжилээд удаагүй ч Саруул аль хэдийнээ хараагүй болжээ. Нэг гэрт
байгаа хэдий ч танихгүй хүмүүс шиг хөндий болсон байлаа. Амгаланд өвчнийхөө
тухай хэлсэн ч тэр юу ч хийж чадахгүй. Ямар ч эмчилгээгүй
болсон түүнийг аргадах, хайрлах, туслах тоолонд Саруул уурлан нөхрөө өөрөөсөө түлхдэг боллоо.
Саваагаар газар тэмтчин ганцаараа
автобусаар ажилдаа явдаг. Нэг өдөр
Амгалан эхнэрээ өөрт нь мэдэгдэхгүйгээр
дагаж замд нь таарсан зүйлийг холдуулан, зам гарахаас авхуулаад ажилынх нь
хаалга хүртэл мэдэгдэхгүйгээр дагаж тусалдаг боллоо. Ингэж явсаар сар
гаруй болжээ. Энэ хугацаанд Саруулд ажилаа хийх маш хэцүү байсан ч энэ
байдалдаа дасаж суралцаж эхэлж байлаа. Нөхрөө гэрийнх нь үүднээс ажлын газар
хүртэл дагадаг гэдгийн мэдээд тэр ажлынхаа цайны газарт сууж хэсэг юм бодож уйлж суулаа.
Саруул:/бодол/ тэр минь хичнээн их зовж шаналж байгаа болдоо. Намайг
хаяад явж болох л байсан. Би ч удахгүй тэрнийг надаас салах байх гэж бодож
байсансан. Салаад өөрийнхөө аз жаргалтай замаар алхаасай гэж хүссэн ч тэр минь
л ганц миний аз жаргал.
Яах ч учраа олохгүй түмэн бодол
толгойд нь эргэлдсэн тэр орой гэртэй харих замдаа ард нь нөхөр нь өөрийг нь
харж хамгаалан явааг мэдсэн Саруул гэрийнхээ гадаа ирээд зогслоо.
Амгалан яагаад гэртээ орохгүй байна
гэж гайхсан шинжтэй харахад Саруул: Амгалаан гэж нэрийг нь дуудахад гайхсан
Амгалан: чи намайг чамайг дагаж байгаа гэж мэдчихжээ. Би чамд туслах болгонд
чамайгаа уурлуулаад байдаг болохоор аль болох мэдэгдэхгүйг хичээсэн юмсан гэхэд
Саруул: хайрт минь чамдаа баярлалаа. Би хэдийнээ хараагүй болсон ч чи миний
дэргэд байгаа болохоор юу юунаас ч илүү миний сэтгэл зүрх гэрэлтэж байна.
Чамдаа уурлаж хашгачиж зовоож байсанд минь намайгаа уучлаарай. Миний дэргэд
байх чамд хэцүү санагдаж байгаа байх гэж бодоод чамаас салах тухай боддог
болсон. Харин чи л миний амьдралыг гэрэлтүүлэгч гэрэл гэгээ. Харанхуй гэдэг
тийм ч аймар зүйл биш гэдэгийг надад ойлгууллаа. Харанхуй гэдэг бол зүгээр л
хар өнгө. Харин ч надад амар байна. хэн нь хэн бэ гэдгийг таниулж ухааруулж
өглөө гээд нумилстай нүдээр бие биенээ тэвэрлээ.
Эрхэм сонсогч та бүхэн радио
зохиомжийг хүлээн авч сонслоо. Баяртай сонсогчидоо!
No comments:
Post a Comment