Tuesday, May 12, 2015
Аян замын тэмдэглэл
/радио тэмдэглэл/
Эрхэм сонсогчдоо “Замын турш” аян
замын тэмдэглэлээ та бүхэнд сонордуулъя.
Бидний зорьсон газар бол Чингис
хааны хөшөөт цогцолбор буюу Цонжин
болдог. Энэ хөшөө нь Улаанбаатар хотоос
54 км зайд байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг Цонжин болдог хэмээх түүхэн үйл явдалтай холбоотой газарт
байрладаг.
Дүнжингарав 2015 наадамд сэтгэл дундуур наадамчид цөөнгүй байлаа
Дүнжингарав наадам жил бүр уламлал болгон зохион байгуулагдсаар жил ирэх тусам өтгөн, өргөн болсоор байгаа билээ. Уяач, хурдан морь сонирхогчдийн хүлээлт болсон энэ наадам энэ жил тийм ч сайн зохион байгуулалттай болж чадсангүй гэж зарим уяач наадамчид сэтгэл дундуур байлаа. Дүнжингарав 2015 уралдааныг зохион байгуулах комисс эрлийз морьдыг тусад нь ялгаж уралдуулсан. Гэвч тоон дунд үсэг цохиж явна гэгчээр монгол соёолон насны морьдын дунд эрлийз адуу уралдаж бүр түрүүг нь авсан. Эрлийз адууг ялгаж уралдуулах зарчимтай ажилласан наадмын зохион байгуулагч комиссынхон яаж ажилаа хийснийг наадамчид шүүмжлэн сэтгэл дундуур наадам өндөрлөсөн юм. Соёолон насны уралдаанд эрлийз адууг ялгаж байхад нь ямар нэг лобби гарсан гэдэг нь тодорхой юм. Үүнийг эсэргүүцсэн уяач Э.Нямхүү, Дундговь аймгийн Өлзийт сумын уяачдын холбооны тэргүүн Б.Гасран нар ММСУХолбоонд гаргасан шийдвэрээ дахин харж эрлийз адууг хасч, зохих ёсны дагуу шийдвэр гаргана уу гэсэн өргөдөл гаргасаны дагуу хүсэлтийг хүлэн авч гардуулсан шагналаа эргүүлэн татаж эрлийз морьдын дараа орсон монгол морьдын уяачдад шагналыг эргүүлэн ологоно гэсэн боловч одоог хүртэл зохих шийдвэрт хүрээгүй байна.
Monday, May 11, 2015
Гэгээ
/РАДИО ЗОХИОМЖ/
Эрхэм сонсогч та бүхэндээ “Гэгээ”
радио зохиомжийг сонордуулъя.
Өглөөний нар гэгээ татуулан өрөөг
гэрэлтүүлнэ. Саруул нүдээ нээмэгц нөхрийх нь инээмсэглэсэн царай өөрийг нь
ширтэнэ. Аз жаргалтай хосууд амьдралаа эхлээд удаагүй болохоор өрөөг дүүргэх үр
хүүхэдтэй болж хараахан амжаагүй. Хэдий тийм ч хосууд хэнээс ч юугаар ч
дутхааргүй аз жаргалтай байлаа. Хэн хэндээ
үнэхээр их хайртай. Хайраар гэрэлтсэн амьдрал байлаа.
Үнэгүй медаль
/радио жүжиг/
Нэвт: Сонсогч та бүхэн “Үнэгүй медаль” радио жүжигийг хүлээн авч сонсоно уу.
/Хөгжим/
Tuesday, May 5, 2015
“Шинэ яриа ”
Нэвт :Сайн
байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчидоо. ярилцлагын
нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн
ярилцах сэдэв маань “Оюутнуудын сурлага түүнд
нөлөөлөх хүчин зүйлс”
Уушигны стресс
Нэвт:Улаанбаатарчууд
жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сар утаанд
“дарлуулж” амьдарсаар олон өвлийг үдэж байна.
Subscribe to:
Posts (Atom)