Уул
Уул гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна? Миний хувьд
алсын алсад цэнхэртэн харагдах хөх уулс санаанд минь бууж байна. Нэр, санаанд
буух байдлаас нь л авхуулаад уужим сайхан урт амьсгаа авмаар санагдахгүй байна
гэж үү? Уул гэж юу вэ? Шинжлэх ухаан талаас
нь уул гэдэг бол эргэн тойрны орчноос онцгойрон ялгарч оргил, нуруу
хэлбэрээр хоёр зуун метрээс дээш өргөгдсөн газрын гадаргыг хэлнэ. Монгол орон
тоо томшгүй сайхан өндөр уулстай. Уул
гэдэг зүйл Монголчуудын хувьд ихээхэн утга учиртай.
Уулсынхаа
нэрээр нутаг усаа нэрлэж хүндэтгэлтэй хандаж, элэг зүрхэндээ нандигнан санаж
явдаг хүмүүс бол Монголчууд. Уулс Монголчуудын хувьд ихээхэн утга учиртай.
Монголчууд эртнээс уул хангайгаа тахин шүтэж уул усныхаа нэрээр байгаль
хангайгаа нэрийдэж, янз бүрийн зан үйлтэй холбож үздэг. Эмэгтэй хүний гарч
болохгүй уул овоо гэж бий. Өдгөө бид уул овоогоо тахин шүтэж хангай дэлхийгээ
баярлуулан тайтгаруулан аргаддаг. Хүн болж төрснөөс авхуулаас нутаг ус, уул
овоо минь биднийгээ харан хамгаалж, үр шимээ өгсөөр л байдаг. Хүн үхэхдээ
хүртэл ясаа нутагтаа тавиулахыг
хүсдэггүй гэж үү? Үхтэл үр харам гэдэг ч нутаг уул ус ч бас харам. Миний
нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг нь ч Монголчууд уул усаа тэгтлээ
хүндэтгэн хайрлан хамгаалж харамладагынх. Нэг ёсондоо Монголчуудын бурхан адил
тахин шүтдэг зүйл. Хол газар явахдаа хүртэл нутгийнхаа уулсад аз хийморио
даатган сүслэж, харь газар явахдаа нутгийн минь уул түшинэ дээ гэж боддог,
залбирдаг байж. Ардын дуундаа нэрийг нь мөнхөлж амандаа аялан хүндэтгэдэг.
Байгалийн хахир хатууд бидний дээдэс уул хангайгаа бараадан нутгийнхаа уулын
нөмөрт бйахад алзахгүй ээ гэдэгггүй билүү. Өвгөдийн минь тэгтлээ хүндэтгэн
хайрладаг уулсыг өдгөө бид ч хайрлан хамгаалах ёстой биш гэж үү? Гэтэл өнөөдөр
бид газар доорх баялгын төлөө уул хангайгаа ухан сэндийчэн харийн оронд хамаг
үнэтэй гэсэн бүхнээ алдаж байна. Мөнгөний төлөө. Бид хэзийнээс ийм балмад
зэрлэг болчихвоо. Өвөг дээдсийн цусаа урсгаж хамгаалсан өнөөгийн бидэндээ захиж
үлдээсэн уул ус хангай минь өнөөдөр уул биш умгар хар нүхнүүд болж байна.
Уулсаа харан баясаж урт амьсгаа авдаг байсан нутаг минь өнөөдөр улаан шороо
эргэлдсэн балгас шиг болж. Юуны төлөө? Хүний амьдралын зорилго бусдын сайн
сайхны төлөө байсан бол одоо өнгөний амьдрал мөнгөний хорвоо болж өөрчлөгдөж
байна. Алтай таван богд, Алтан хөхий уул, Богд хан уул, Бурхан халдун уул, Говь
гурван сайхан, Дарьгангын Дарь овоо, Отгонтэнгэр уул, Суварга хайрхан уул, Сутай
хайрхан уул, Ханхөхий уулсыг өдгөө төрийн тахилгат уулс болгон тахин шүтэж
байна. Нутаг нутгийн ард ч гэсэн өөрийн өсөж төрсөн нутгийн уулаа тахин шүтдэг.
Өтөл болсон бидний өвөө эмээ л өдгөө нутгийн уулсаа санан харуусч залбирч
суудагдаа. Миний бие ч мөн нутагруугаа явах замдаа харагдах хөх уулсаа
жаахандаа гараараа заан юугаа ч мэдэхгүй өвөөгийн нутаг “Шувуутайн уул” “Нисдэг хангай” гэж дуу
алдахад ээж байг хуруугаараа заадаггүй юм гэдэгсэн. Өнөөдөр нутгийн уулынхаа
хажуугаар гарахдаа дотроо “
Ээ баян хангай өршөө ” гэж эмээ шигээ
бодон дотроо шивнэдэг болжээ.
No comments:
Post a Comment