Ихэнх хүний амьдралын зорилго амар амгалан, аз жаргал биш гэж үү? Гэвч хүн
бүр адилгүй шиг аз жаргал нь өөр өөр. Сайхан хайр, гэр бүл, найз нөхөд, бусдад
тусалж түүнээсээ аз жаргал мэдэрдэг хүмүүс байхад эд хөрөнгө, материаллаг
зүйлээс сэтгэлийн таашаал авч баян байхыг л аз жаргал хэмээн эндүүрэн эв
найрамдал, хов жив, нэгнээ доош нь дарах, өрсөлдөх гэх мэт нэгнийгээ зовлонд
унагаах зүйл хийж суугаа нь үнэхээр
эмгэнэлтэй юм.
Хүн бүрийн аз жаргал өөр
байдаг шиг аз жаргалд хүрэх зорилго нь ч бас өөр. Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” шүлгэнд Төрсний эцэст үхнэ гэдэг амьтны ёс Төрсөн нутгаа
орхиноо гэдэг амаргүй даваа гэдэг шүү
дээ. Иймээс л хойш эд баялаг хэнд хэрэгтэй юм бэ? Хүн амьдралынхаа туршид
суралцсаар
байгаад л үхдэг байх.
Өнөөдрийн нийгэм өнгөний амьдрал мөнгөний хорвоо болж байна. Залуучуудын
маань оюун санаанд үндэсний сэтгэлгээ, ёс уламжлал, эх оронч сэтгэлгээ дутмаг
байна. Үндсэрхэг нэгнээ гоочилж, үл тоох болж. Зорилго нь хэт дотогшоо чиглэсэн,
ганцхан би гэсэн бодолтой л болж. Амиа бодож довоо шарлуулах бодол нь илүү
давамгай болж. Зарим нь одоог хүртэл зорилгоо тодорхойлж чадаагүй төөрөлдсөөр
яваа нэгэн ч байгаа. Бид Чингисийн удам, би эх орондоо хайртай гэдэг мөртлөө эх
орныхоо төлөө юу хийдэг юм бэ? Хогоо хогийн саванд нь хийдэг билүү? Монгол
хэлээрээ цэвэр зөв бичиж чаддаг билүү? Сонгуульдаа идэвхи санаачлагатай
өөрийнхөөрөө оролцдог билүү? Ховорхоон болдог үндэснийхээ баяраар монгол дээлээ
өмсдөг билүү? Усаа хэмнэж хэрэглэж чаддаг билүү? Өндөр настангаа хүндэтгэн тээр
шаахгүй ачлаж чаддаг билүү?
Хүн хорвоод мэндлээд амьдарлаа
магадгүй 0-ээс эхэлдэг байх. Гэвч бидэнд юун төлөө аав ээж, өвөг дээдэс, агуу
их түүх байгаа юм бэ? Тэр их ухаан, мэдлэг туршлага, түүхийг нэгийг ч үлдээлгүй
авч үлдэж чаддаг гэж үү? Хэрэв чаддаг байсан бол Монгол улс дэлхийн хөгжилтэй
орнуудад толгой цохин явах байсан. Бид өнөөдөр настан буурлаа тээр шааж үл
тоодог болжээ. Залуучууд бидний амьдралын зорилгод үндсэрхэг үзэл өөрсдийнхөө
дараа дараагийнхаа ирээдүйг бодсон үндсэрхэг зорилго дутмаг байна. Бидэнд эх
орноо гэх чин сэтгэл, тууштай шударга зан, хөдөлмөрч бүтээлч байдал дутаж
байна. Эх орондоо хайртай залуусын маань үг үйлдэл хоёр нь зөрөөд байна. Чи
өөртөө, аав ээждээ, эх орондоо хайртай л бол яагаад тамхинаас гарч болохгүй
гэж? Өөртөө хайртай л бол яагаад орчноо бохирдуулахгүй, хогоо хогийн саванд нь
хийж болохгүй гэж? Усаа гамнаж хэрэглэж яагаад болохгүй гэж? Хүн бүхний
ирээдүйд шууд хамааралтай асуудал шүү
дээ. Их сургуулиа төгсөөд орон нутагт ажиллах хүн цөөрсөөр л. Чингис хааны үр
сад, хойч үе гэж цээжээ дэлдэхдээ бахархалтайгаар хэлдэг хэрнэ тэр л ахуй
соёлоо үл тоож, зарим нь бүр дорд үздэг болчихож. Хөдөөгийн айлд ороод гарахад
л ахуй соёл нь Чингис, амьдарч байгаа гэр нь Чингис, өмсөж зүүсэн нь Чингис
байтал. Ууж идэхдээ уургын морь Урагш гишгэхдээ ургаа хад мэт болчихсон залуус
нийгэмд маань цөөнгүй байна. Гадаадад сурч, боловсорч, таниж мэдэж болноо.
Гэхдээ Монгол хүн гэдэгээ бүү мартаарай. Өвөг дээдсийн сургаалийг үргэлж санаж
бодож явахад үргэлжлүүлэн амьдралыг цогцлооход төвөггүйхэн босох учиртай.
No comments:
Post a Comment