НЭВТРҮҮЛЭГ: ИХ, БАГА ГАЗАР
/ хөгжим: морин хуурын ая/

/ Хөгжим: уртын дуу/
Хөтлөгч: Монголын их говь тал нутагт сонин содон гайхамшигтай
байгалийн үзэсгэлэнт газар олон. Сонин содон бүтэцтэй газар , хад чулууг байгалийн үзэсгэлэн гэлтэй. МУ-н нийслэл УБ
хотоос урагш Дунд говь аймгийн Гурван
сайхан сумын нутагт орших Их газрын
чулуу, мөн тус аймгийн Адаацаг сумын нутагт
орших Бага газрын чулуу гэж хослон нэрлэгддэг байгалийн үзэсгэнт газрыг
зорилоо. Дундговь аймаг хотоос 270аад км-н зайтай юм.
Хангай нутгаас говьруу явж байгаа болоод ч тэрүү урагшлах тусам улам л халуун болж байлаа./ Машин явах шуум/
Хангай нутгаас говьруу явж байгаа болоод ч тэрүү урагшлах тусам улам л халуун болж байлаа./ Машин явах шуум/
Хөтлөгч: Бид явсаар Мандалговь хотод ирлээ. Хүн ам цөөтэй болоод
ч тэрүү, их хөлтэй газраас очсон болоод
ч тэрүү нам гүмхэн тайван амгалан сайхан
юмаа. Маргааш өглөө нь бид Бага газрын
чулууг үзэж сонирхохоор замдаа гарлаа. Сонсогчид та бүхэн чухам юу нь тийм
гайхалтай юм бол гэж бодож байгаа байх. Бид ч гэсэн тэр газарлуу сэтгэлдээ яаран яаран явсан юм /Байгалийн шуум/
Хөтлөгч: Зорисон газартаа бид хүрлээ. Чухам юу нь сонирхол татахуйц сайхан сонин содон юм
гэвэл аварга том мохоо мөлгөр үзүүртэй дугариг зууван хэлбэртэй
хадан хавтан чулууг хөндлөн хэвтээгээр
нь дээр дээрээс нь олноор нь хүний гараар өрж тавьсан мэт хадан цохио
хавцалнууд байх юм. Гэтэл хэн ч тэр хаднуудыг өрж тавиагүй. Үнэхээр л
байгаль эх энэ гайхамшгийг бүтээсэн юм.
Тэр том хаднуудыг чухам хэн яах гэж хаанаас зөөж авчирч өрж тавихав дээ. Хадан
хавцалнууд энд тэнд хаа сайгүй. Нэг ч
биш нэлээн хэд ч биш бүр маш том хадан ой мэт. Өндөр нам нь янз янз юм. Хавцалнууд ойролцоогоор 5-200гаруй метр хүртэл
өндөртэй юм. Хүмүүс бид ойд төөрөх гэж
ярьдаг бол энд ирвэл хадан хавцалнууд дунд төөрч юуны магад. Хадан цохион дунд
агуй мөн хадны гүнээс рашаан гардаг юм байна. Энэ рашаан нь нүдэнд сайн гэлцдэг
болохоор нүдний рашаан гэдэг.Хадан хавцал дээр гарвал бүх л зүйл тод харагдана.
Хаа сайгүй хавцалнууд. Дээш гарахдаа их
болгоомжтой гарахгүй бол халтирч унаж мэдэхээр бартаатай их огцом юм. Мөн энд
халгай их ургасан байлаа. Жаахан л хүрэх төдийд айхтар түлнэ. Нэг хадан хавцал
нь хэд хэдэн чулуун хавтангуудаас тогтоно. Том жижиг янз янз. Хадан дээргүүр
явж байхад төрөл бүрийн ургамал, мөн хаднууд нь их сонин хэлбэр дүрс хонхорхойтой
юм. яг л усан бассейн шиш хонхорхой хүртэл байлаа. Энд яг
л далайн ёроол байсан мэт олон төрлийн ургамал бут навч цэцэг ургаж мөн ан
амьтан амьдардаг. Энэ газар гадаадын жуулчид
бас ирж үзэж сонирхдог юм байна. хүмүүс их ирж амарч зугаалдаг бололтой галын
үнс нухам бас хаа нэг тааралданэ. Тэнд
хадан дунд хүн амьларч байсан бололтой дээр үеийн байшингийн балгаснууд байлаа.
Хаднууд дунд байшин, байшин дунд нь мод
ургасан байх жишээтэй сонин содон юм. Үнэхээр хэн ч хаанаас ирж үзэж сонирхсон
сэтгэлд тод үлдэх байгалийн сайхан юмаа.
/ хөгжим: уртын дуу/
Хөтлөгч:
Ингээд бид дараагынхаа газрыг үзэж сонирхохоор замдаа гарлаа. /машины шуум/ Гурван сайхан сумын Их газрын чулуу хэмээх газарт ирлээ.
Өмнө үзэж сонирхсон бага газрын чулуутай адил хадан хавцалнууд байлаа. Гэхдээ
хадан хавтангууд газраас ургаж гарсан мэт босоо байдалтай хэд хэдэн хаднууд
нийлж хавцал үүсгэжээ. Мөн л хэн ч эдгээр хаднуудыг ингэж байрлуулаагүй.
Байгаалаасаа ингэж харагдах хадан ой байсан юм. Үнэхээр үгээр хэлж үзгээр
бичишгүй үзэсгэлэнтэй сонин содон
байгалийн цогц газар байлаа./ Шуум:байгалийн/
Хөтлөгч: Энд гадаадын жуулчид мөн л их ирдэг. Дуу хуурын өлгий
Дундговь аймгийн байгалийн задгай театр Их газрын чулуунд бий. Энд мэдээж
тэмдэглэлт өдөр тоглолт болно. үндэсний дуу хуур сонсдсон бол хур бороо орж
тэнгэр хангай баярлана. Энэ газрыг хайрлаж хамгаалахаар Дархан цаазтай
газар болгосон юм. гаднаас ирэхэд хашаа барьж хамгаалсан байлааа. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Хүн гэдэг амьтан
хаа явсан газраа мөрөө үлдээдэг. Зарим хүмүүс хог тарьж байгалийг үзэсгэлэнт
газрыг бохирдуулсан нь байгалиа
хамгаалж дархан цаазтай газар болгоход хүргэжээ. Бид аялахдаа
нутгийн уугуул өвгөнөөс хэдэн юм асуулаа. Яагаад хэдийнээс Урьд нь хэн дуртай нь үзэж сонирхчихоод явдаг
байсан бол одоо хамгаалалттай болж үзэж сонирхсон хүмүүстэй хог тарьж ,
бохирдуулахгүй байхаар арга хэмжээ авч шаардлага дүрэм журам гаргасан байна.
Энэ үзэсгэлэнт байгалыг ингэж л хамгаалах хэрэгтэй. Мөн л олон төрлийн ургамал
ан амьтан амьдардаг үзэсгэлэнт энэ л 2 газрыг үзэж сонирхсондоо бид туйлын
баяртай байлаа. Байгалийн сайханг бид зөвхөн үгээр илэрхийлнэ гэдэг хангалтгүй.
Байгаль эхийн үзэсгэлэнг бид үзэж
сонирхож мэдэх хэрэгтэй юм байна шүү гэсэн бодол миний толгойноос
салсангүй аялал маань дуусах
дөхлөө. Үнэхээр л дэндүү баялаг,
үзэсгэлэнтэй сайхан газар олон шүү дээ. Дараагийн аян замын тэмдэглэлээр бид
чухам хаана зочилох бол... Баяртай сонсогчидоо
/хөгжим/
No comments:
Post a Comment